Цахимаар даатгал авах боломжтой юу ?
Тийм та мэдээллээ ДАН систем ашиглан баталгаажуулаад даатгалаа аваарай
Нөхөн төлбөр хэрхэн авах вэ?
Таны даатгуулсан бүтээгдэхүүний хэлбэрээс хамаарч таны нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал өөр өөр байх тул та манай нөхөн төлбөр хэсэгт зочлон дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?
Жолоочийн даатгалын тухай хуулиар автотээврийн хэрэгслийн өмчлөгч болон C, D ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох жолооч болон мэргэшсэн жолооч заавал даатгуулна гэж заасан байдгаас тус гэрээнд хэдэн хүн даатгуулах боломжтой талаар дурдсан зүйл байхгүй бөгөөд хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолооч нарын мэдээлэл даатгуулах үед байгаа л бол та бүгдийг нь тус машины гэрээнд оруулж даатгуулах боломжтой. Гэвч илүү амар сонголт нь та жолоочийн тоогоо хязгаарлахгүйгээр ч даатгуулж болно.